2014 онд 1443 хүмүүжигч чадамжийн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй болжээ

Нэмэгдсэн: 2014-12-23

2014 онд 1443 хүмүүжигч чадамжийн гэрчилгээ,  мэргэжлийн үнэмлэхтэй болжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 2014 онд хорих ангиас суллагдагсдыг нийгэмшүүлэх, нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, дэмжлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлсэн бөгөөд суллагдахын өмнөх сургалтад хамрагдсан хүмүүжигчдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Мөн нийт хорих ял эдлэгсдийг ял эдлэх хугацаанд нь мэргэжилтэй болгох зорилгоор ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд болон аймаг, орон нутгийн мэргэжил эзэмшүүлэх төвтэй хамтран мэргэжил эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, энэ онд 784 хүмүүжигчид чадамжийн гэрчилгээ, 659 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олгосон бөгөөд нийт 1443 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад  7.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл