ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХОЛБООЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТ БОЛОВ

Нэмэгдсэн: 2014-12-04

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХОЛБООЧДЫН  НЭГДСЭН СУРГАЛТ БОЛОВ

ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас ШШГЕГ-ын харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албадын нийт холбоочин, холбооны инженер, холбооны техникчдийн 2 өдрийн нэгдсэн сургалтыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт зохион байгууллаа.

Тус сургалтад 75 холбоочин, холбооны техникч хамрагдаж, мэдээллийн технологи, холбоо, телехяналтын техник, тоног төхөөрөмжийн хөгжлийн чиг хандлага, одоо ашиглагдаж байгаа мэдээллийн технологи, холбоо, телехяналтын техник хэрэгслийн ажиллах зарчмын тухай ерөнхий ойлголт, тэдгээрийг бие даан ажиллуулах дадлага эзэмшүүлэх, тоног төхөөрөмжид гарсан гэмтэл, саатлыг зөв оношилж, түргэн шуурхай засварлах, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах зэрэг чухал сэдвээр онолын болон практикийн шинэ мэдлэг, мэдээлэл авав. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл