ИНЕГ-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газартай хамтран худалдан авах ажиллагааны талаар сургалт зохион байгуулж байна.
Монгол Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулж, өнгөрсөн оны 10 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Хуульд зааснаар тендерийн сонгон шалгаруулалтад оролцогч нь холбогдох байгууллагаас олгосон эрх бүхий сертификат авсан байх ёстой. Иймээс гурван өдрийн энэ сургалтын дараа сургалтад хамрагдсан хүмүүсээс шалгалт авч тэнцсэн хүмүүст тендерийн үнэлгээний хороонд орж ажиллах эрхийг баталгаажуулсан сертификат гардуулах юм.
Сургалтад ИНЕГ болон харьяа газруудын мэргэжилтнүүд оролцож байна.