Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам хоорондын "Чевнингийн сангийн Хамтарсан тэтгэлэг байгуулах тухай Санамж бичиг"-т 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан.
Тус санамж бичгийн хүрээнд Б.Оргил, Б.Индра, Д.Аюуш, Ж.Бодибаатар, М.Гэрэлмаа, О.Эрдэнэ-Өрнөх, Ц.Оюунцэцэг нарын 7 Монгол Оюутан Их Британы их, дээд сургуулиудад суралцах болжээ.
Тэдгээр оюутнуудыг энэ сарын дундуур Их Британы элчин сайдын яамнаас сургуульд нь үдэн гаргаж өгчээ.