ОХУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Нэмэгдсэн: 2014-09-19

ОХУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

ОХУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

ОХУ-ын баруун хэсэг түүнтэй хил залгаа онуудад гарч гахайн Африкын мялзан өвчний эхний 4 сарын нөхцөл байдлын талаар мэдээлэлийг Та бүхэнд өмнө нь хүргэсэн билээ. (http://www.dvab.gov.mn/index.php?view=article&catid=74%3A2014-02-27-00-10-51&id=191%3A2014-05-29-01-36-26&option=com_content&Itemid=110). Энэ удаа ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанаас гаргасан нөхцөл байдлын талаарх мэдээлэлүүдийг 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нэгтгэн хүргэж байна 

 

Анх 2007 онд Гүрж, ОХУ-д гэрийн тэжээвэр гахайд оношлогдсон Африкын гахайн мялзангийн (African swine fever) тархалт хүрээгээ тэлж, 2014 оны 06дугаар сарын эхний байдлаар Гүрж (2007), ОХУ (2007), Армен (2008), Азербайджан (2008), Иран (2009), Украйн(2012, 2014), Беларус (2013), Литви, Польш улсад (2014 оны эхний 3 сард бүртгэгдсэн)  улмаар 2014 оны 06 дугаар сард нэмж Латви улсад оношлогдсон. (зураг №1)

Хил залгаа орших Европын холбоо (ЕХ) нь уг өвчин гарсан орноос амьд гахай тэдгээрийн гаралтай түүхий эдийг экспорт, импортлохыг хориглон,хориоцээрийн чанд арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч тус холбооны гишүүн Польш, Литва, Латви улсад бүртгэгдэж аюулын харанга дэгдээд байна. Мөн ОХУ-ын баруун хэсгийн мужид тэжээвэр гахайгаас зэрлэг гахайн сүрэгт мялзангийн халдвар тархсан нь өвчний нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.(зураг №2)

 

ОХУ-д анх 2007 онд энэ өвчин оношлогдсоноос хойш өнөөг хүртэл тус улсын 34 мужид өвин тархсан ба бүртгэгдсэн нийт 677 тохиолдолыг дотор нь ангилж үзвэл гэрийн тэжээвэр гахайд 340, зэрлэг гахайд 299 тохиолдол бүртгэгдсэн бол халдварт өртсөн  байгууламж **32байна. Энэ он гарсаар шинээр хоёр мужид (Смоленск, Тамбов) 31 тохиолдол бүртгэгдсэн ба 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар гэрийн тэжээвэр гахайн 6, зэрлэг гахайн 76 голомт идэвхтэй хэвээр байгаа талаар ОХУ-ын мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албанаас мэдээлсэн. Гахайн мялзан өвчин гарсан газрууд нь ОХУ-ын засаг захиргааны бүс нутгийн хувьд Баруун хойд, Төвийн болон Өмнөд холбооны тойрогт тус тус хамаарагдаж байна. ОХУ-ын мал эмнэлгийн шинжээчид тус улсад гарч байгаа гахайн мялзангийн  тохиолдол бүртгэгдсэн бүс нутгийг үндсэн нь 3 хэсэг хуваан үзсэн. Үүнд:

1.Гахайн мялзан нутагшмал байдалд шилжсэн хойд хэсгийн бүс нутагт – анхны тохиолдол 2011 оны 04 дүгээр сард анх оношлогдсон ба 2011 оны 04 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд энэ бүс нутагт нийт 260 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 63 тохиолдол буюу 24 хувь нь гэрийн тэжээвэр гахайд, 189 тохиолдол буюу 73 хувь нь зэрлэг гахайд бүртгэгдсэн бол 8 буюу 3 хувь нь халдварт өртсөн байгууламжбайна. Энэ бүс нутагт Тверь, Смоленск, Новогород, Москва, Туль, Владимир, Псков, Иваново, Калужск, Брянск, Орлов муж хамаарагдана.

2.Гахайн мялзан нутагшмал байдалд шилжээгүй бүс нутагт – анхны тохиолдол 2008 оны 07 дугаар сард анх оношлогдсон бол 2014 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд энэ бүс нутагт нийт 16 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 11 тохиолдол буюу 69 хувь нь гэрийн тэжээвэр гахайд бүртгэгдсэн ба 5 буюу 31 хувь нь халдварт өртсөн байгууламж байна. Харин энэ бүсийн зэрлэг гахайд мялзан оношлогдоогүй байна. Энэ бүс нутагт Оренбург муж, Карелын бүгд найрамдах улс(БНУ), Ленинград муж, Нижнегородск БНУ, Татарстаны БНУ, Архангелский болон Мурманск муж тус тус хамаарагдаж байна.

3.Гахайн мялзан нутагшмал байдалд шилжсэн өмнөд хэсгийн бүс нутагт – анхны тохиолдол 2007 оны 11 дүгээр сард анх оношлогдсон ба үүнээс хойш 2014 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 395 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 266 тохиолдол буюу 67 хувь нь гэрийн тэжээвэр гахайд, 110 тохиолдол буюу 28 хувь нь зэрлэг гахайд бүртгэгдсэн бол 19 буюу 5 хувь нь халдварт өртсөн байгууламж байна. Энэ бүс нутагт Чечени БНУ, Ингушети БНУ, Дагестаны БНУ, Карачаева Черкесийн БНУ, Өмнөд осети Алани БНУ, Кабардин Балканы БНУ,  АланиБНУ,  Адеги БНУ, Халимагийн БНУ, Стравпольский, Краснодарийн хязгаар, Астрахань, Волгоград, Ростов, Саратов, Тамбов, Воронеж,  Белогород, Курск муж  багтана.

Учруулсан хохиролын тухай: Гахайн Африкын мялзан нь ДМАЭМБ-ын яаралтай заавал мэдээлэх өвчний жагсаалт багтдаг, маш богино хугацаанд уудам газар нутагт тархаж, эдийн засгийн үлэмжхэн хохирол учруулдаг өвчний нэг юм. Энэ өвчин гарсан тохиолдолд мэдрэмтгий сүрэгт халдвар хурдацтай тархаж, цочмог, цогмогдуу, архаг зарим үед эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлэхгүйгээр бараг толгой дараалан өвчилж улмаар үхүүлдэг байна. Дэлхийн улс орнуудад эпизоот хэлбэрээр хэд хэдэн удаа гарч ямар хохиол учруулж байсан талаарх мэдээллийг доорх 2 хүснэгтээс харна уу.

Гахайн Африкын мялзангийн улмаас хамгийн их хохирол учруулж байсан эпизоотын тухай мэдээлэл (НҮБ-ын ХХААБ-ын мэдээлэлийн эх сурвалжаас)

Өвчний нэр

Халдварт өртсөн орны нэр

Огноо

Учруулсан эдийн засгийн хохирол

Гахайн Африкын мялзан

Куба

1971

500.0 мянган толгой гахай үхсэн

Мальта арал

1978

Тус улсын бүх гахай үхэх буюу устгалд хамруулан дахин сүрэг сэлгэлт хийсэн.

Гайти арал

1979

Кот-д’Ивуаре

1996

Тус улсын нийт гахайн сүргийн 25 хувь нь өвчилж үхсэн.

Гахайн Африкын мялзангийн эпизоотыг хяналтанд авахад зарцуулсан зардлын талаарх мэдээлэл (НҮБ-ын ХХААБ-ын мэдээлэлийн эх сурвалжаас)

Өвчний нэр

Бүс нутаг, улсад хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр

Огноо

Учруулсан хохирол (америк ам доллар)

Гахайн Африкын мялзан

Испани, Португалд учруулсан хохирол

1960-1983

390.0 сая

Мальта арал

1978

28.5 сая

Бразил

1978

28.0 сая

Доминиканы Бүгд найрамдах улс

1978-1979

60.0 сая

Кот-д’Ивуаре улс

1996

39.0 сая

Харин 2007 оноос хойш ОХУ-д одоо болтол дэгдээд хяналтанд авч чадаагүй байгаа гахайн Африкын мялзангийн улмаас тус улсад учруулсан хохиролын талаар тодорхой дэлгэрэнгүй мэдээлэлийг дараагийн удаа та бүхэнд хүргэх болно.

Тайлбар: ** халдварт өртсөн байгууламж гэдэгт мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хадгалах, боловсруулах зориулалт бүхий байгууламж буюу гахайн Африкын мялзангийн үүсгэгчээр бохирлогдсон буюу сэжигтэй газрыг (махкомбинат, нядалгааны цех, склад, дэлгүүр, зах, нөөш болон арьс шир боловсруулах үйлдвэр, хөргүүр, мах ясны гурил хийх үйлдвэр, цех, өвчлөлийн хугацаанд өвчин илэрсэн гахайн байр, гахайг маллах, тээвэрлэх, зөөвөрлөх явцад бий болсон хог хаягдал, түүгээр бохирлогдсон багаж хэрэгсэл бүхий байгууламж г.м) хамаарагдана. (Гахайн Африкын мялзангаас урьдчилан сэргийлэх болон тэмцэх заавраас ...)  

Мэдээллийн эх сурвалж: ОХУ-ын Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн улсын албаны харьяа Бүх Оросын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны төвийн (ВНИИЗЖ)мэдээлэл задлан шинжилгээний төв

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл