ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Нэмэгдсэн: 2014-09-19

ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

(2014 оны эхний 06 сарын байдлаар)

 

 Энэоны эхний 06 сарын байдлаар шүлхий өвчин дэлхийн 26 оронд бүртгэгджээ. Зарим орнуудад өмнөх онд гарсан шүлхийн гаралтыг бүрэн хяналтанд аваагүй одоо болтол үргэлжилсээр байгаа Вьетнам, Египет, Лаос, Палестин, Танзани улсаднутагшмал байдалд шилжсэн байна. Эхний 06 сарын байдлаар Ботсванд 2, Гвинейд нэг, Киргизстанд 38, Зимбабве улсад 8, Камерунид 3, Намибия улсад 3, Тунис улсад 13, Тайланд улсад гарсан 8 удаагийн тохиолдолд шүлхийн үүсгэгчийн хэвшил одоо болтол тодорхойгүй байгаа нь анхаарал татаж байна. Үүсгэгчийн хэвшил тодорхойгүй байгаа орнуудыг авч үзвэл 7 орноос 6 буюу 71,4 хувийг Африк, нэг буюу 14.3 хувийг Төв Ази, нэг буюу 14.3 хувийг Ази, Номхон далайн бүс нутагт хамаарагдана.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл