Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны хооронд байгуулах “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслол 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Пхеньян хотын Ардын соёлын ордонд болов.
Санамж бичигт монголын талаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд, солонгосын талаас БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хороог төлөөлж тус хорооны орлогч дарга Жан Рён Хёг нар гарын үсэг зурав.
Ёслолын арга хэмжээнд тус ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон БНАСАУ-ын Шинжлэх ухаан, технологийн үндэсний хорооны албан тушаалтнууд байлцав.