2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нэмэгдсэн: 2014-05-09

2014 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ

 Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг үндэслэн Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 17-ний А/118 дугаар захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажил эхэллээ. дүүргийн хэмжээнд 447 зарлан дуудах хуудас бичин хороодоор дамжуулан хүргүүлснээс эзэндээ хүрсэн 415, эзэндээ хүрээгүй 32, шилжсэн 8, хаягандаа байхгүй 14, эмнэлэгт 1, нас барсан 1, ял эдэлж байгаа 3, хэрэгт мөрдөгдөж байгаа 1 бусад шалтгаанаар 4 иргэн байна. Нийт 92,8 хувьтай зарлан дуудах хуудсыг тараасан байна. Дүүргийн цэрэг татлагын байр Гүн галуутай цогцолбор сургууль дээр байрлаж байгаа бөгөөд цэргийн албанд тэнцүүлэх зааврын дагуу шалгуур хангасан иргэдийг 05 дугаар 09-ний 19 цагт Ховд, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай аймгийн цэргийн анги руу, 10-нд Орхон, Зүүнбаяны цэргийн анги руу тээвэрлэх юм байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл