НХҮЕГ-аас удирдах ажилтан болон мэргэжилтнүүдээ ажил мэргэжилд нь
мэргэшүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах үүднээс тодорхой үе шаттай, багц сургалтуудыг амжилттай зохион байгуулж, эхний
шат явагдаж өндөрлөлөө. 2013 оны 09 сард зохион байгуулсан “Сургагч багш бэлтгэх” сургалт болон аймаг, дүүрэг, сум, хорооны
халамжийн ажилтнуудад зориулан явагдсан
2 дахь багц сургалтын дараагийн сургалт болох “ Удирдах ажилтны сургалт” –ыг 2013 оны 10 дугаар сарын 5- 9-ний өдрүүдэд зохион
явууллаа. Уг сургалтанд НХҮЕГ-ын
газар, хэлтсийн дарга нар болон аймаг ,
дүүргийн НХҮХ-ийн ,Нийслэлийн НХҮГ-ын хэлтэс , албадын дарга
нар бүхий 110 хүн оролцож , удирдлагын манлайлал, мэргэжлийн дадал чадвараа дээшлүүлэх
5 өдрийн сургалтанд хамрагдлаа . Салбарынхаа удирдах ажилтнуудад нийгмийн
ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох , удирдах ажилтнуудын манлайлах ур
чадварыг дээшлүүлэх, халамжийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай
мэдлэг, хандлага төлөвшүүлэхэд уг сургалтын зорилго чиглэгдэж байгаа юм. Түүнчлэн Нийгмийн Халамжийн салбарын ажилтнуудыг
тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл
бололцоогоор хангах, ажил үйлчилгээ эрхлэх лиценз олгох ажлыг зохион байгуулах,
орон тооны бус зөвлөлийг ХАХНХЯ- ны
дэргэд байгуулсан бөгөөд энэ удаагийн сургалтанд чадварлаг зөвлөх багийг
бүрдүүлж чадсан юм.
Зөвлөх багийн ахлагч
М. Нямдорж – МУБИС, Боловсрол судлалын сургууль, Нийгмийн ажлын тэнхим, ахлах багш
Зөвлөх багийн гишүүд
Т. Амаржаргал- ШУТИС, Нийгмийн технологийн сургуулийн нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор
Х. Өлзийтунгалаг –МУБИС ,Боловсрол судлалын сургууль, Нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш
А. Энхцэцэг ( Зөвлөх )
Г. Золжаргал(Зөвлөх)
Түүнчлэн хоёр дахь шатны сургалтыг 2013 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 20-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.