Нийгмийн халамж, үйлчилгээний ажлын хүрээнд:Хүний хөгжил сангаас олгож буй хүүхдийн мөнгийг иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулах, тасралтгүй үр дүнтэй зохион байгуулах үүднээс Монгол банк, НХҮЕГ, УБЕГ зэрэг байгууллага оролцсон гурван талт гэрээ байгуулсан. Мөн НХҮЕГ, ХТҮГ болон 13 арилжааны банкууд оролцсон хүүхдийн мөнгө олгох “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сараас олгохоор тогтоосны дагуу 2012 оны 10,11,12 саруудад давхардсан тоогоор 976580 хүүхдэд 53,1 тэрбум төгрөгийг 2013 оны 1-9 дүгээр саруудад хүүхдэд 19,1 тэрбум төгрөгийг олгосон.
Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувь хүртээх ажлын хүрээнд: 2013 оны төсвийн тухай хуулиар тухайн ондоо буюу 2010-2012 онуудад хишиг хувиа авч амжаагүй байсан иргэдэд нөхөн олгохоор 32 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд 2013 оны 6 дугаар сараас эхлэн аймаг, дүүргийн НХҮХ-ээс ирүүлсэн судалгааг нэгтгэн эхний ээлжинд 23,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олголтыг хийгээд байна.
· Хишиг хувийн 1,0 сая төгрөгийг
· Бэлэн мөнгөөр авах хүсэлтэй 326,000 ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн өргөдөл хүсэлтээ гаргасанаас 207190 нь ахмад настан, 16 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй 101855 иргэн, 16 хүртэлх насны 7172 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Судалгаанд хамрагдсан 324406 ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 322,8 тэрбум төгрөг олгосон байна.
Зорилтот бүлгийн иргэдэд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох ажлын хүрээнд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийн дагуу ХАХНХ-ын Сайдын 5 дугаар сарын 13-ны өдрийн А/72 тоот тушаалаар “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг баталсан. Энэ дагуу 6 дугаар сарын 01-нээс эхлэн тайгад амьдардаг 18 хүртэлх насны цаатан хүүхдэд Хангайн бүсийн амьжиргааны доод түвшингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний, насанд хүрсэн иргэнд амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр мөнгөн тэтгэмж олгож эхэллээ. Ингэснээр цаатан иргэн 130900 төгрөг цаатан хүүхэд 65450 төгрөгийн тэтгэмж авах юм. Хөвсгөл аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст “тайгад” амьдардаг цаатан иргэдийн судалгаа авах 2 төрлийн судалгааны маягт боловсруулан хүргүүлж, энэ маягтын дагуу нийт 343 иргэнээс маягтын дагуу судалгаанд хамрууллаа. . Судалгаанд эрэгтэй 163, эмэгтэй 180, 0-18 насны хүүхэд 141, өрх толгойлсон эмэгтэй 13, өрх толгойлсон эрэгтэй 1 иргэн хамрагдсан байна. Цаатан иргэнд тэтгэмж олгох дээрхи журмын дагуу 2013 оны 6 сараас Засгийн газрын нөөц хөрөнгөөс одоогийн байдлаар нийт 72 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Тухайлбал:2013 оны 6-р сард 72 өрхийн 313 иргэнд /132 хүүхэд, 181 том хүн/ 32 332 300 төгрөгийн, 7-р сард 72 өрхийн 312 иргэнд /132 хүүхэд, 180 том хүн /32201400 төгрөгийн, 8-р сард 72 өрхийн 312 иргэнд /132 хүүхэд, 180 том хүн/ 32201400 төгрөгийн тэтгэмжийг ХААН банкин дахь нэрийн данс руу шилжүүлэн олгосон. Хувийн хэргийн бүрдэл дутуу байгаагаас 25 хүнд тэтгэмж олгох ажлыг түр хойшлуулаад байна.
Хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлын хүрээнд:Нийгмийн халамжийн тухай шинэчлэн баталсан хуульд заасан “Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн–иргэн”-д хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг ХАХНХ-ын Сайдын 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/18 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу зохион байгуулж байна. Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээнд улсын хэмжээнд тооцсон амьжиргааны түвшний 5 хувийн шугамнаас доогуурт багтаж байгаа 16986 өрхийн 99513 иргэн хамрагдаж, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн төвүүдэд цахим хэлбэрээр 7132 өрхийн 44796 иргэн, орон нутагт 9687 өрхийн 56765 иргэн цаасан хэлбэрээр тус тус үйлчилгээ авч байна. Үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон “Хүнсний эрхийн бичиг олгох журам”, зааврыг гарган хэвлүүлж, сум хорооны нийгмийн ажилтны тоогоор хүргүүлж аймаг, дүүргийн хүнсний эрхийн бичгийн мэргэжилтэн, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл технолгийн мэргэжилтэн, судалгааны мэргэжилтэн, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнүүдэд уг үйлчилгээг хэрэгжүүлэх чадавхи олгох сургалт зохион байгуулаад байна. Уг сургалтанд давхардсан тоогоор 9 дүүрэг, 21 аймгийн НХҮХ-ийн 136 мэргэжилтэн оролцсон.
Гэрбүлийнхөгжлийгдэмжихгазрынажлынхүрээнд:ХАХНХЯ, НҮБ-ынХүнамынсан, ННХҮГ болон БЗД, СХД дүүргийн ЗДТГ-тайхамтранӨрхийнхөгжлийг дэмжихүндэснийхөтөлбөрийнзаавалхөгжих 15000 өрхийнсудалгаандхамрагдсан, хөгжихсонирхолтой, эмзэгбүлгийн 60 гэрбүлийн 120 иргэндЭмзэг бүлгийн залуу гэр бүлийг чадавхижуулах сургалтыг 2013 оны 07 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд 33 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Сургалтыг өрхийн эрүүл мэнд, санхүүгийн боловсрол, гэр бүлийн харилцаа, өрхийн хөгжлийн төлөвлөгөө, гэр бүл төлөвлөлт, хүүхдийн хүмүүжил сэдвээр өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулсан байна. Гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг олон нийтийн мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор Монголын Үндэсний Радио, Улаанбаатар их сургуулийн гэр бүл судлалын тэнхимтэй хамтран “Гэр бүлийн үнэ цэнэ” радио цуврал нэвтрүүлгийг 2013 оны 4 сараас 5 сарын хооронд 7 хоногт 3 удаа тогтмол явуулж иргэд сонсогчдод мэдээлэл өгсөн. Мөн хэлэлцүүлгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газар болон Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагатай хамтран баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд шаталсан байдлаар зохион байгууллаа.
www.ger-bul.info домайн нэрийг сэргээн гэр бүлийн гишүүдэд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөө, гэр бүлд чиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэх, гэр бүлд зөвлөгөө өгөх, онлайн загвар үйлчилгээг бий болгох зорилгоор шаардлагатай 300 хуудас мэдээлэл зөвлөгөөг бэлтгэсэн.
Мэдээллийн технологийн талаар:Олон салбарыг хамарсан техник туслалцааны төслөөс Салбар дундын мэдээллийн сангийн 6 зөвлөх 4 дүгээр сарын 22-ноос эхлэн НХҮЕГ дээр ажиллаж, Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний хэрэгжилтийн удирдлага, зохион байгуулалтыг хангах вебд суурилсан онлайн системийг боловсруулан цаасан болон цахим олголтыг улсын хэмжээнд уг системээр дамжуулан зохион байгуулах боломжийг бүрдүүллээ. “Халамжийн үйлчилгээний менежер програм”-ын вэб-д суурилсан онлайн системийн шинжилгээг 3 зөвлөх болон холбогдох мэргэжилтнүүд хийж дуусган Веб системийн код бичих компанийг шалгаруулах тендер зарлах бэлтгэл ажил зарлагдаж байна. Холбогдох саналыг ХАХНХЯ-д хүргүүлсэн.
Нийгмийн халамжийн салбарын ажилтныг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх ажлын талаар: “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалт”-ыг зохион байгуулах сургагч багш бэлтгэх анхан шатны сургалтыг 2013 оны 9 дүгээр сарын 9-өөс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж, нийт 40 суралцагч, 10 багш оролцлоо. Тус сургалт Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн ажилтны мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох, салбарын хүний нөөцийг чадавхижуулах, чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн сургагч багшнарын багийг бүрдүүлэх, сургалтын гарын авлага, модултай болох, сургалтын материаллаг баазыг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Сургалтыг Дэлхийн банкны Олон салбарын техникийн туслалцааны төслийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд 21 аймгийн НХҮХ-ийн мэргэжилтэн, нийгмийн ажилтнуудыг оролцуулсан эхний шатны сургалт 2013 оны 09 дүгээр сарын 15-наас эхэлж 9 дүгээр сарын 27-ний өдөр дуусах юм. Орон нутгийн сургалтын дараа нийслэлийн НХҮХ-ийн мэргэжилтнүүдийн дунд “Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалт”-ын эхний шат явагдлаа. Хоёр дахь шатны чадавхижуулах сургалт 2013 оны 12 дугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах ажлын талаар: Нийгмийн халамжийн чиглэлээр хийж байгаа ажил, шинээр гарсан хууль тогтоомж, авч хэрэгжүүлж буй хөтөлбөр арга хэмжээний талаар давхардсан тоогоор нийт 32 телевиз, 5 сонин, 6 сайтаар мэдээллийг хүргэж ажилласан.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар:Солонгос-Монгол-Буриадын “Нийгмийн хамгааллын бодлого, судлалын нийгэмлэг”-ээс 2013 оны 04 дүгээр сарын 29-өөс 5 дугаар сарын 3-ны өдрүүдэд БНСУ-д зохион байгуулсан онол практикийн бага хуралд ХАХНХЯ, НХҮЕГ-аас нийгэмлэгийн гишүүд нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Хуралд НХҮЕГ-ын дарга Д.Баярсайхан “Нийгмийн халамжийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журам, тулгамдаж буй асуудал, БНСУ-тай хамтран авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт илтгэл тавилаа. Тус хурлаар Солонгос, Монгол, Буриад, Казакстан улсууд Нийгмийн халамжийн чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон байна.
Мөн АНУ-ын Массачусет мужийн “Вrandies” Их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Тус сургууль нь улсдаа Нийгмийн бодлого боловсруулах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын нэг юм. Цаашид тус сургуульд богино хугацааны сургалт зохион байгуулах туршлага солилцох, албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Хамтын ажиллагаанд Phoenix хөгжлийн группын удирдах зөвлөлийн гишүүн Julie Coldwell дэмжлэг үзүүлж байна.
Хүний нөөц, хууль эрх зүйн чиглэлээр хийгдсэн ажил: НХҮЕГ-ын ажилтнууд болон аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийг Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтад бэлтгэх сургалтанд хамруулж,, тангараг өргөх ажлыг зохион байгуулсан. Нийт 66 хүн сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцэж тангараг өргөсөн.
- НХҮЕГазар түүний харьяа аймаг, дүүргийн нийт 746 албан тушаалтны ХОМ цаасаар болон мэдүүлэг бүрдүүлэлтийн програм-д Эрх бүхий албан тушаалтан /ЭБАТ/-аар дамжуулан шивэх ажлыг зохион байгуулан нийт албан хаагчдын мэдүүлгийг шивж, холбогдох тайлангуудыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн ажилласан. Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн аргачлалын дагуу Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг батлуулан агентлагийн харьяа 31 байгууллагад төлөвлөгөөг хүргүүлж ажиллаж байна. “Мерси Кор” Олон улсын байгууллагатай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулан 15 аймгийн (Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Хэнтий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Өмнөговь, Увс, Завхан) Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүдэд Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө, хүнд сурталыг багасгах талаар иргэд олон нийтийн байгууллагыг татан оролцуулж ажиллаж байна. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль”, “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн талаар НХҮЕГ-ын нийт албан хаагчид, аймаг, дүүргийн НХҮХ-ийн дарга нар болон мэргэжилтнүүдэд нийт 5 удаа сургалт зохион байгуулсан. Шинээр төрийн захиргааны албан хаагч болж буй 15 албан хаагчдын урьдчилсан мэдүүлэг холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Авлигатай тэмцэх газар-т хүргүүлэн, зөвшөөрөл авсан.
Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар: Засгийн газрын 2006 оны 64 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг эрчимжүүлэх үүднээс газрын даргын 2013.02.22-ны өдрийн 47 дугаар тушаалаар ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, төлөвлөгөөний дагуу ажиллан архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг автоматжуулах, цахимжуулах ажлыг хийж дуусгалаа. Тус ажлын хүрээнд програмын шинэчлэлтийг хийж дуусган, шаардлагатай тоног төхөөрөмжийг байршуулж, онлайн хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна.