Төр, засгийн бодлого, шийдвэр, төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаархи мэдээлэл, цаг үеийн ажлуудыг цаг алдалгүй хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх зорилгоор “Иргэдтэй ажиллах-Нээлттэй өдөрлөг”-ийг Шивээговь суманд 2013 оны 09-р сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хууль зүйн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс болон аймгийн Шүүх, Прокурорын газар, Шивээговь суман дахь Цагдаагийн тасаг, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Нотариат, Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагуудын 55 албан хаагч оролцож, давхардсан тоогоор 157 иргэнд төрийн үйлчилгээ үзүүлж, аймгийн Шүүхээс 2 иргэний нэхэмжлэлийг хүлээн авсан байна.