АНХААРАХ ЗҮЙЛС:
Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл
Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээ
Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг гаалийн хилээр
нэвтрүүлэхэд
Зорчигчийн хувийн тээврийн хэрэгслийг гаалийн хилээр
нэвтрүүлэхэд
Гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн
хилээр нэвтрүүлэх бараа
Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр
нэвтрүүлэхэд
“Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл” гэдэгт дараахь зүйлийг ойлгоно: -аяллын хугацаанд зорчигчийн хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл; -зорчигчийн хувийн хэрэглээний эм; -хууль тогтоомжид заасан тоо хэмжээ, үнийн дүнд багтаж буй гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эд зүйл. |
|
Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний барааг болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна. Үүнд: -хувийн гоёл чимэглэлийн эдлэл /хувийн хэрэглээнээс илүүгүй/; -гэрэл зургийн аппарат болон дүрс бичлэг, кино зургийн камер, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний хальс, хуурцаг болон бусад дагалдах хэрэгсэл; -зөөврийн слайд болон кино прожектор, тэдгээрийн тодорхой тоо хэмжээний слайд болон хальс; -дуран; -зөөврийн хөгжмийн зэмсэг; -зөөврийн тоглуулагч, бичлэгийн хальс, СД тоглуулагч, дуу хураагч хальс, бичлэг болон дискний хамт; -зөөврийн радио хүлээн авагч; -гар утас, эсвэл үүрэн телефон; -зөөврийн телевизор; -зөөврийн бичгийн машин; -зөөврийн компьютер болон дагалдах хэрэгсэл; -зөөврийн тооны машин; -хүүхдийн тэрэг болон тэргэнцэр; -тахир дутуу хүмүүсийн тэргэнцэр; -спортын хэрэглэл. |