2015 онд Өмнөговь аймаг, Оюу толгой компани хамтран ажиллах гэрээ хийж Говийн оюу хөгжлийг дэмжих санг байгуулсан. 2018 оноос уул уурхайгүй сумдад Говийн оюу хөгжлийг дэмжих сангаас тодорхой хувь тогтоож санхүүжилт олгож эхэлсэн. Баян-Овоо суманд 50,000 долларын хөрөнгө оруулалтыг хийхээр 4-р сард хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд 12-р сарын 20-ны өдөр уг санхүүжилтээр хийсэн ажлуудыг ашиглалтад хүлээн авлаа. Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар Баян-Овоо сумын төвөөс тариалангийн талбай хүртэлх 3 км цахилгааны шугам татаж ногооны талбайн тогны асуудлыг бүрэн шийдсэн байна. Мөн тариаланчдад нэн хэрэгцээтэй хөргүүр бүхий автомашин, малчид хөдөлмөрчдөд шаардлагатай мал ариутгал угаалгын 3 ширхэг хашаа зэргийг шийджээ.