Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын "ЭМНЭЛЭГ"-т нийт 67 нэр төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэв. Тодруулбал уламжлалт эмчилгээ, лаборатори, яаралтай тусламж, төрөх эмэгтэйчүүдийн нэн дутагдалтай байсан тоног төхөөрөмжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж өнөөдөр хүлээлгэн өглөө.