Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар алтан Хангарьдийн эзэн боллоо

Нэмэгдсэн: 2018-12-07

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт,нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн уламжлал ёсоор нийслэлийн харьяа газар, агентлагуудаас шилдгүүдээ тодруулах гээд цугласан байна. Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллсан. Бид 2016 онд ирэх дөрвөн жилийнхээ төлөвлөгөөг ярилцаж байсан. Хийхээр төлөвлөж байсан ажлынхаа 60 хувь орчмыг биелүүлсэн байна. Энэ бол бид бүхний хамтын ажиллагааны үр дүн. Бидэнд улс төрийн болоод, хууль эрх зүйн, санхүүгийн таатай нөхцөл байгаагүй. Бид 2017, 2018 оныг иргэдийн оролцоотой жил болгон зарлан ажилласан. Ингэснээр бид бүхэн иргэд юуг хийлгэхийг хүсч байгаа вэ гэдгийг олж харж түүний төлөө өөрсдийнхөө нөөц боломжоо дайчлан ажилласан юм. Бид бүхний хийсэн, хийж буй үр дүнд хүрсэн ажлууд цаашдаа үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хүндэтгэлийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцолж байлаа.

2018 оны шилдгээр буюу Алтан хангарьд цомын эзнээр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар шалгарсан бол мөнгөн цомын эзнээр Нийслэлийн Газрын алба тодорсон юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Соёлын төв өргөө, Геодези, усны барилга байгууламжийн газар Хангарьдийн эзнээр шалгарлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Алтан хангарьдийн эзнээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар

Мөнгөн Хангарьдийн эзнээр нийслэлийн Газрын албаны дарга, ерөнхий менежер Э.Болорчулуун

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга, ерөнхий менежер Б.Бат-Эрдэнэ

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга, ерөнхий менежер Ж.Тогтохбаяр

Соёлын төв өргөөний ерөнхий захирал Б.Байгалмаа

Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга, ерөнхий менежер Т.Цэрэнноров шалгарав.

Төрийн байгууллагуудын мэдээлэл