УУХҮЯ-ны төлөөлөгчид “7th MINEX Eurasia – Mining and Exploration Forum”-д оролцов

Нэмэгдсэн: 2018-11-27

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо албан албан айлчлал хийж, 11 дүгээр сарын 23-ны өдөр “7th MINEX Eurasia – Mining and Exploration Forum” арга хэмжээнд оролцов. Тус арга хэмжээнд Евроазийн 10 гаруй улсын хөрөнгө оруулагчид болон уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцсон байна.
Евразийн орнуудын уул уурхайн салбарын форум (MINEX)-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун, Монгол Улсаас Их Британид суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирал Т.Цогтбаяр нар оролцлоо.
Энэ үеэр УУХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун Монголын уул уурхайн салбарын тухай илтгэл тавив. 

     УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэл хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэн арилжиж,  улмаар дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр тогтсон билээ. 2019 оны эхний улиралд багтаан хийхээр төлөвлөж буй IPO-гийн бэлтгэл ажлын явц, хэрэгжүүлэх төслүүд, хамтран ажиллах бизнесийн боломжуудын талаар мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирал Т.Цогтбаяр танилцуулга хийлээ.

Энэхүү арга хэмжээг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад худалдааны яам16 дахь жилдээ зохион байгууллаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.
Төрийн байгууллагуудын мэдээлэл