Өмнөговьчууд "Бүтээн байгуулалтын жил", "Эрүүл мэндийг дэмжих жил"-ийн хүрээнд аймгийн төв Даланзадгадад 3 багийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийг шинээр барьсан. Цагаан булагийн 8-р баг, Шим билиг өрхийн эрүүл мэндийн төвийн 2 давхар барилгыг өнөөдөр албан ёсоор нээж үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Орон нутгийн төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эл эс би ХХК барьж гүйцэтгэсэн байна. Багийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийг нэг дор төвлөрүүлснээр иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж байгаа юм.