Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэ само” мах боловсруулах үйлдвэрт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Энэ үеэр “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, “Эрүүл ахуйн зохистой дадал” сэдвээр Мал эмнэлгийн, Хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар сургалт зохион байгуулж, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл шаардлагын талаар үйлдвэрийн ажилчдыг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Мөн Төв аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн А/612 дугаартай захирамжийн хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай” хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг Баян, Эрдэнэ, Баяндэлгэр, Жаргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань сумдад зохион байгуулж байна.