“Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Боловсрол, соёлын газрын мэргэжилтнүүд, тогоочдын холбоотой хамтран аймгийн бүх сумдын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний тогооч нарт сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хүүхдийн хоол үйлдвэрлэлийн эрх зүйн акт, шинээр гарсан хууль дүрэм, журмыг сурталчилах, хүүхдийн хоол хүнсний чанар, аюулгүй байдлыг хангахад тогоочийн үүрэг, эрүүл ахуйн зөв зохистой дадлын талаар мэдлэг, мэдээлэл өгч, зөвлөмж, гарын авлага тараажээ.