Монгол улсын Ерөнхийлөгчийн
2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын
хэрэгжилтийг хангаж, Дорнод аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх
үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу
Дорнод аймгийн төрийн байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн “Тана”
худалдааны төвд өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраасхориглосон хүнсний бүтээгдэхүүн, итгэмжлэгдсэн лабораторийн явуулын багаж хэрэгслийг танилцуулж, хяналтын чиглэл бүрээр зөвлөмж, гарын авлага бэлтгэн тараажээ.
Мөн түргэвчилсэн аргаар шинжилдэг “Люмитестер” багажаар хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн гарнаас ариун цэврийн арчдас авч, бохирдлын хэмжээг газар дээр нь тогтоох, “FOM-320” багажаар хоёр хоолны газрын хуушуурын тосны чанарыг шалган, хариуг иргэдэд танилцуулав. Энэ үеэр нийтийн хоол, худалдааны газрын үйл ажиллагааг үнэлэх Хэрэглэгчийн хяналтын хуудсаар иргэд үнэлгээ дүгнэлт өгсөн байна.