Монгол орны гадаад орчны цацрагийн түвшний мэдээлэл

Нэмэгдсэн: 2018-10-22

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Монгол орны гадаад орчны цацрагийн дэвсгэр түвшнийг тогтмол хянах, цацрагийн нөлөөллөөс хүн амд учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийх зорилгоор Монгол орны гадаад орчны цацрагийн түвшинд хяналт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

2018 оны 09 дүгээр сарын байдлаар Улаанбаатар хот, 21 аймгийн 35 станцад хэмжсэн цацрагийн тунгийн чадал 0.09-0.16 мкЗв/цаг байгаа нь байгалийн цацрагийн дэвсгэр түвшин /0.2 мкЗв/цаг/-д байна.

Аймаг, нийслэлийн гадаад орчны цацрагийн жил, сарын түвшний мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны мэдээллийн сан /http://eic.mn/radiation// -аас тогтмол хүлээн авах боломжтой.

Төрийн байгууллагуудын мэдээлэл