"Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо" сарын аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, IX сургууль, Цэцэрлэгүүдийн нэгдсэн холбоо ТББ, ЗНБУ ХХК, Их буурагчин ХХК, Бурхантын жаргалант өргөө ХХК, Оргин бадрах ХХК хамтран хүүхдийн хоол үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн хоолонд хэрэглэх зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнг тус тус зохион байгуулав.
Үзэсгэлэнд ерөнхий боловсролын 15 сургууль, Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 13 ААН, хувийн хэвшлийн таван цэцэрлэг, сургуулийн сурагчид, эцэг эхчүүдоролцож шинээр батлагдсан дүрэм журамтай танилцаж сонирхсон асуултандаа холбогдох чиглэлийн байцаагчаас мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө авав.й