Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдалд-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд бяцхан иргэдийнхээ оролцоог идэвхижүүлж “Сургуулийн орчимд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх сөрөг нөлөө”, “Гарын ариун цэвэр-хүнсний аюулгүй байдал” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.