О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

Нэмэгдсэн: 2018-10-08

О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг  авсан

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр буюу 2018 оны 10-р сарын 08-ны өдөр Хүүхэд хөгжил, хамгааллын 6,4 тэрбум төгрөгийн зардлын зарцуулалтын талаар хэвлэлийн хурал хийж мэдээлэл өглөө.

Мэдээллийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх өгсөн юм. Тэрээр хэлэхдээ “Манай салбар бол энэ жил маш ачаалалтай ажиллаж, олон ажлыг амжуулсан жил байсан. Хүүхэд хөгжил хамгааллын зардалд 2018 онд 6.4 тэрбум төгрөг баталсан. Үүнээс 3.7 тэрбум төгрөгөөр нь тавилга авсан мэт ойлгогдохоор мэдээллийг нийгмийн сүлжээнд бичсэн байгааг хараад олон хүн асуулаа. Уг төсвийн 2.4 тэрбум төгрөгийг 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн гэр бүлийн газар хэлтсүүдэд хуваарилсан.Хүүхэд хамгааллын асуудал олон салбар хамтарч хийж хэрэгжүүлдэг онцгой ажилтай салбар. Уг зардлаас хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагаа, хүүхдэд хамгааллын үйлчилгээ заавал хүргэхтэй холбоотой зарим үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх, хүүхэд хамгааллын мэдээллийн санг бий болгох, хөгжүүлэх, бэлгийн хүчирхийлэлд болон хүчирхийлэлд өртсөн хүүхдэд нийгмийн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг даатгалд хамруулах, хараа хяналтгүй хүүхдийн Нартхангай хүүхэд хөгжил сургалтын төвийн үйл ажиллагаанд нийтдээ 1,350.0 сая төгрөг зарцуулаад байна. Мөн хамтарсан багийг үйл ажиллагаанд зориулж 453,7 сая төгрөг гэх мэтээр зарцуулсан. Мөн Шинээр байгуулагдсан сургалт судалгаа мэдээллийн төв, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй зарим нэг орон нутгийн залуучуудын хөгжлийн төвүүдэд 50,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж тавилга, “Өнөр бүл” хүүхдийн төвд архивын тоног төхөөрөмжид 23,0 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагад нөхөн сэргээх тоног төхөөрөмжийн зардалд 75,0 сая, түр хамгаалах байрны хүүхдийн ор дэвсгэр, гал тогоо тоглоомын өрөөний тохижилтод зориулж 44,5 сая төгрөгийн гээд нийт 192,5 сая төгрөгийг зарцуулсан байна. Гэхдээ бид албан тасалгаандаа тавилга аваад тавьчихаагүй,хэрэгцээт газар нь авсныг анзаарсан байх.” гэлээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл