БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нэмэгдсэн: 2018-09-26

БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН  СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018 оны 09-р сарын 21-22 ны өдрүүдэд Баруун болон Говийн бүсийн Сум, баг, сургуулийн нийгмийн ажилтнуудад “Эрх зүйн шинэчлэл ба Нийгмийн ажлын үйлчилгээ” сэдэвт чадваржуулах сургалтыг зохион байгууллаа. ХНХЯ, ГБХЗХГ-ын ССМТ хамтран зохион байгуулж СЭМҮТ, ХЭҮК, МУИС, МУБИС, ШУТИС зэрэг мэргэжлийн байгууллагын ажилтан багш нартай хамтран  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулиуд, түүнийг даган гарсан дүрэм, журмыг хэрэгжүүлэх”  ажилд дэмжлэг үзүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Нийгмийн ажлын үйлчилгээ, Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүүхэдтэй ажиллах аргазүй, Хүний эрхийн суурь ойлголт, Хүн худалдаалах гэмт хэрэг түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өглөө.Говийн бүсийн сургалтыг Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгуудын сургуулийн болон багийн 60 нийгмийн ажилтан хамтруулж Дорноговь аймагт амжилттай зохион байгуулсан.

 Баруун бүсийн  сургалтыг Ховд аймагт зохион байгуулж Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын сургууль, баг, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 58  нийгмийн ажилтан хамрагдаж  нийт  118 нийгмийн ажилтаноролцов. Дараагийн бүсийн сургалт Хэнтий, Арханхангай, Дархан-уул аймгуудад үргэлжилнэ. Сургалтын үр дүнд  мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх аргазүйн мэдлэг нэмэгдэж гэр бүл, хүүхдийг эрсдлээс хамгаалах, хүний эрх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аргазүйн мэдлэг авч нэгдсэн мэдээлэлтэй болсон.  Мөн оролцогчдод зориулан шинээр боловсруулсан  “Нийгмийн ажлын үйлчилгээ ба сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай хүүхэдтэй ажиллах арга зүй” сэдэвт  гарын авлага шинээр боловсруулан түгээж, сертификат гардуулав.          

                     

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл