2 СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2018-09-20

2 СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Өмнөговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт, Төрийн үйлчилгээний удирдах ажилтны сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг хийлээ.

Булган сумын ЗДТГ-ын дарга, Ханбогд сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга, Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч, Цогтцэций сумын ЕБС-ийн захирал, Ханбогд суманд шинээр байгуулагдаж буй сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч Гуравдугаар сургуулийн захиралын орон тоонд 12 иргэн шалгалт өгснөөс 2 иргэн тэнцэж, Ханбогд сумын ЕБСургууль, Даланзадгад сумын Гуравдугаар сургууль захиралтай боллоо.

Шалгалтандаа сайн бэлтгэж байхыг Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс анхааруулж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл