Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, ОУУБИС-ын Хүүхэд, Нийгмийн халамжийн тэнхим, БНСУ-ын Сайн дурын нийгмийн үйлчилгээний үндэсний нийгэмлэг хамтран 2018 оны 9 дүгээр сарын 13-14 өдрүүдэд “Сайн дурын нийгмийн үйлчилгээг дэмжиж өрнүүлье” сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтын зорилго нь сайн дурын нийгмийн үйлчилгээны үндсэн суурь ойлголтыг нэмэгдүүлэх, залуучууд өсвөр үеийнхэний сайн дурын үйл ажиллагааг дэмжих, удирдлага, зохион байгуулалт, хөтөлбөр төлөвлөлтийн үндсэн мэдлэг мэдээлэлтэй болж хөгжингүй орны туршлага, мэдээлэл солилцох юм.
Сургалтад нийслэлийн 9 дүүргийн “Залуучуудын хөгжлийн төв”-ийн 35 мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалт өсвөр үе, залуучуудийн сайн дурын нийгмийн үйлчилгээ, Өсвөр үе, залуучуудын сайн дурын нийгмийн үйлчилгээний хөтөлбөрийн удирдлага, эрчимжүүлэх арга зам, Солонгосын Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн агуулга, бодлого, хэрэгжилт, Нийгмийн хөгжил ба сайн дурын нийгмийн үйлчилгээ, Сайн дурын нийгмийн үйлчилгээ ба Иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ач холбогдол, Сайн дурын үйл ажиллагааны эрүүл удирдлагын тогтолцоозэрэг сэдвээр явагдаж байгаа юм.