IX хорооны үйл ажиллагаатай танилцав

Нэмэгдсэн: 2018-06-06

Баянзүрх дүүргийн IX хорооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох үзүүлэх сургалт өнөөдөр боллоо. Тус сургалтад дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Б.Наранчулуун, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон хороодын Засаг дарга, дүүргийн ЗДТГ-ын албан хаагчид оролцсон байна.

Энэхүү үзүүлэх сургалтын зорилго нь төрийн захиргааны анхан шатны нэгж болох хорооны  үйл ажиллагааг иргэдэд нээлттэй танилцуулах, сурталчлах, мэдээлэл солилцох, өдөр тутмын ажлын жигд идэвхтэй байдлыг хангах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх мөн туршлага солилцох юм.

Дашрамд дурдахад IX хороо нь дүүргийн 2017 оны ‘’Шилдэг хороо’’-оор шалгарч байсан бөгөөд сургалтын үеэр тус хороо  2013-2017 онд хийгдсэн онцлох ажлуудаа тайлагналаа. Тус үзүүлэх сургалтад оролцсон албаны хүмүүс 9 дүгээр хорооны өдөр тутмын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүнтэй танилцаж харилцан туршлага солилцжээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл