Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй

Нэмэгдсэн: 2018-04-20

Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж,  аж ахуй нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилготой ‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ арга хэмжээ маргааш зохион байгуулагдах гэж байна.

Бүх нийтийн их цэвэрлэгээ маргааш өдрийн 11:00 цагаас дүүргийн хэмжээнд нэгэн зэрэг эхэлж 12:30 минутад дуусах юм. Цэвэрлэгээг хийхдээ аж ахуй нэгж байгууллага ойр орчныхоо 50 метр газрын хог хаягдлыг цэвэрлэх, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал хогийн сав, үүд  довжоогоо угаах, засварлаж, гадна талбайгаа усалж чийгшүүлнэ. Харин Сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлын цэвэрлэгээг хийнэ.

Их цэвэрлэгээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй оролцсон иргэд, аж ахуй нэгж байгууллага, хороодод холбогдох хууль тогтоомжын дагуу арга хэмжээ авах юм. Түүнчлэн иргэд, аж ахуй нэгж байгууллагууд бээлий, шуудай, хүрз, шүүр болон бусад шаардлагатай багаж хэрэгсэлтэйгээ ирж бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл