70,3 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна

Нэмэгдсэн: 2018-04-19

Цэвэрч-Баянзүрх аяны хүрээнд дүүргийн НҮГ-1, 2, 3, 4  ОНӨААТҮГ-ууд хариуцсан бүсийнхээ нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг өдөр бүр тогтмол хийж хайс, хашлага, гэрлийн шон дээр наасан зар сурталчилгааны хуудаснуудыг хуулж, замын нуух ба зорчих хэсгийн хог хаягдлын цэвэрлэгээг хийж байгаа юм.

 Тухайлбал дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газрууд 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1.036.637 м.квзам талбайн 70,3 тонн хог хаягдлыг цэвэрлэж, ачиж тээвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл