Баян-Өлгий аймгийн Байгаль орчны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг нийт аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд “Дэлхийн байгаль хамгаалах” өдрийн мэнд хүргье.
Жил бүрийн 6 дугаар сарын 5-нд болдог Дэлхийн Байгаль орчны өдөр нь дэлхий даяараа байгаль орчныг хамгаалах бүтэн жилийн үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчилдаг, зорилтоо дэвшүүлдэг томоохон үйл ажиллагаа юм.
Дэлхийн Байгаль орчны өдрийг 1972 оноос эхлэн НҮБ-ын санаачилгаар улс орнууд тэмдэглэж ирсэн бөгөөд энэ өдөр байгаль орчны тулгамдсан асуудалд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж, улс төрийн зөв шийдвэр гаргах үйл ажиллагааг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг.
Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг. Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон, үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал санаачлага, үйл ажиллагааг идэвхижүүлэх, байгаль орчны асуудлаар дэлхий нийтээрээ үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл солилцох боломжийг дэмжихэд чиглэдэг.
Иймээс байгаль орчиноо хайрлан хамгаалж, хадгалж хойш үедээ өвлүүлэх нь иргэн таны үүрэг мөн.
Өнөөдөр байгаль хамгаалах үйл ажилагаа зөвхөн төрийн хүлээх хариуцлага бич, иргэн бүрийн үүрэг мөн гэж МУ-ын үндсэн хуулинд заасны дагуу бид зорилтоо “Байгаль хамгаалах ажлыг иргэдийн оролцоотой хамгаалах” –аар тавьж ажиллаж байна .
Монгол Улсын тухайд уул уурхай зэрэг эдийн засгийн томоохон салбаруудаа Ногоон эдийн засагт шилжүүлэх, түүнчлэн хүүхэд залуучуудын байгаль орчны талаархи мэдлэг, мэдээллийг өргөжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд энэхүү өдрийн арга хэмжээ чухал ач холбогдолтой болох юм.
Энэ өдрийг Аймгийн хэмжээнд хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлэх нь байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд сурталчлах, олон улсын зүгээс дэмжлэг туслалцаа авахад чухал ач холбогдолтой юм.
Иргэн бүр орчин тойрноо цэвэр байлгаж, байгалиа хайрлан хамгаалан, зүй зохистой ашиглахыг уриалж байна.
Аймгийн байгаль орчны газрын Ахлах мэргэжилтэн Д. Айбек