Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх хэрэгтэй

Нэмэгдсэн: 2018-01-18

   Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо’’ сэдэвт сургалтыг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа.

  Монгол Улсын хүн амын 4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг.  Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эрт илрүүлж, арга хэмжээ авсанаар хөгжлийн бэрхшээлийг 30 хувиар бууруулж чаддаг юм. Иймд уг сургалтын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн хоцрогдол, тархины сааг эрт илрүүлэх, эцэг эхчүүд, мэргэжилтнүүдэд хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийн талаарх ойлголт, мэдээллийг өгч, сайжруулахад оршсон.

Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн, ажилчид, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилчид болон эцэг эхчүүд хамрагдлаа. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл