Цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв

Нэмэгдсэн: 2017-12-29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

 Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есний өдөр монголчууд 200 жил ноёрхсон Манж Чин гүрний харьяаллаас гарч тусгаар тогтнолоо зарласан юм. Мөн өдөр VIII Богд Жавзандамбыг хаанд өргөмжлөн төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэл өргөж, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх, Цэргийн, Сангийн, Шүүх, Дотоод явдлын гэсэн таван яамнаас бүрдсэн Засгийн газраа байгуулсан түүхтэй гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Төрийн байгууллагуудын мэдээлэл