Шадар сайд Ө.Энхтүвшин: Та нар Дорноговио хөгжлийн загвар аймаг болгоорой

Нэмэгдсэн: 2017-12-20

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр үдэш (2017.12.19) Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид, багш, эмч нарын төлөөлөлтэй уулзаж, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай тус бүр танилцан, албан хаагчидтай ярилцлаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин эдгээр уулзалтын төгсгөлд “Замын-Үүд, Сайншанд сумдад ажилласан хоёр хоногийн дараа Дорноговь аймгийн талаар сэтгэл өег бодолтой буцаж байгаадаа баяртай байна. Очсон газар, орсон байгууллага бүр надтай ажил ярьж байлаа. Яавал үр дүн гарах вэ, яаж сайжруулах вэ гэсэн өөдрөг бодлоор байр сууриа хуваалцсан, ажил хөдөлмөр, хичээл зүтгэл буцалсан хамт олны дунд ороход “Өөдлөх аймгийн өнгө ийм байдаг даа” гэж өөрийн эрхгүй бодогдсон. Би дорноговьчуудад хандаж “Та нар Дорноговио Монгол Улсын хөгжлийн загвар аймаг болгож чадна” гэж хэлсэн. Газар доор нь Менделеевийн үелэх системийн элементүүд олноороо оршдог энэ аймагт зөвхөн уул уурхай бус, худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлал ч өргөн хөгжих бүрэн боломж бий” гэв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.   

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл