Стандарт, Хэмжил Зүйн Газар (СХЗГ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 3 дахь жилдээ шалгаруулах гэж байна.
Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ:
Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээндХэрэглэгчдийг чанар, аюулгүйн өндөр баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар амжилттай ажиллаж бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ “үндэсний тохирлын тэмдэг”, “тохирлын гэрчилгээ”, “эко тэмдэг”болон үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин,хүнсний аюулгүй байдал болон бусад менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулалт хийлгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлахад оршино.
ШИЛДГИЙН ШИЛДЭГ:
- Аж ахуйн нэгж, байгууллага
- Бүтээгдэхүүн
- Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.
Иймд та бүхэн тухайн номинацад харгалзах үндсэн шалгуур, үзүүлэлтүүдийн дагуу доорх хүснэгтийг бөглөн ААНБ-ын гэрчилгээний хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад нотлох баримтуудын хамт бүрдүүлэн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 12.00 цагаас өмнө СХЗГ-ын төв байрны бичиг хэргийн өрөөнд ирүүлнэ үү.
Холбогдох хаяг:
Энхтайваны өргөн чөлөө- 46А, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хотgoogle map
Материал хүлээн авах ажилтан:
СХЗГ-ын БТБГ-ын мэргэжилтэн С.Алтанцэцэг Холбогдох утас: 91158855, 70185289Цахим шуудан: altantsetseg@masm.gov.mn
http://masm.gov.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=760&catid=33&Itemid=133