НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно

Нэмэгдсэн: 2017-10-12

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаан өнөөдөр 15.00 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А зааланд болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Газар эзэмших эрх шилжүүлэх  /Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшил газраас 6000 м2 газарт ажилчдын 512 айлын орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг барих зориулалтаар шилжүүлэх/, Ногдол ашгийн хувь хэмжээг тогтоох, Шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын зөвшөөрлийн хугацаа сунгах,  Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх /Хан-Уул дүүргийн 10, 16 дугаар хороо, цэцэрлэгийн 3 барилга, 171 барилгын гадна шугам сүлжээ, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо, бага сургууль цэцэрлэг, цэцэрлэгийн барилга, Ус дулаан дамжуулах төвийн барилга/, Хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл