Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн түүхт 65 жилийн ой тохиож байна

Нэмэгдсэн: 2017-10-09

         Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн түүхт 65 жилийн ой эл өдрүүдэд тохиож байна. Уг байгууллага 1952 онд БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын шийдвэрээр ‘’Цагдан сэргийлэх 5 дугаар анги’’ нэртэй байгуулагдан түүхэн цаг үеийг өртөөлсөөр өнөөдөр 65 жилийн ойгоо угтлаа. Анх 15 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй иргэдийн амгалан тайван байдал, хэв журмыг сахиулах зорилготой ажлаа эхэлж байсан бол өдгөө 193 хүний бүрэлдэхүүнтэй болжээ.

  Баянзүрх дүүрэг бол 28 хороотой нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг билээ. Тэгвэл дүүргийн 8 хорооны иргэдийн амар тайван, аз жаргалтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэх хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааЦагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүслээ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  

Төрийн байгууллагуудын мэдээлэл