Хууль сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөг болов

Нэмэгдсэн: 2017-10-06

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдэд хууль сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасаг, Прокурорын газар, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран оролцсон юм.

  Нээлттэй хаалганы өдөрлөгт 200 орчим иргэн хамрагдаж дээрх байгууллагуудын үйл ажиллагаагаатай танилцаж, өөрт тулгараад буй асуудлуудаа хууль журмын хүрээнд шийдүүлж, заавар зөвлөгөөг авсан байна. Түүнчлэн дүүргийн Тамгын газрын Хууль зүйн тасаг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн хууль зэрэг зарим шинээр хэрэгжиж байгаа хуулиудын талаарх мэдээллийг өгчээ. Мөн уг өдөрлөгийн үеэр Цагдаагийн хэлтсүүд хамтран жолоочийн эрх сэргээх шалгалтыг авч, жолооч нарт зориулсан тусгай хэрэгслийн үзүүлэнг гаргасан юм.

Харин Онцгой байдлыг хэлтэс гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын талаар өргөдөл гомдол, хүсэлт хүлээн авч цаг тухайд нь арга хэмжээ авч, шийдвэрлэн ажиллалаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл