УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА

Нэмэгдсэн: 2017-10-02

УЛСЫН ЧАНАРТАЙ АВТОЗАМ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОРУУД БАРИГДАНА

Зам, тээврийн хөгжлийн яамнаас автотээврийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээнүүдийг авч, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байна. Энэ хүрээнд хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангах, улс, хот хоорондын тээврийн автобусуудад хурд хэмжигч байршуулж, хөдөлгөөний хурдыг хянах тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэхээс гадна ачаа, тээшийг нэгдсэн зохицуулалтад оруулах зэрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.

Харин зорчигч, тээвэрчдийн хэрэгцээ шаардлагыг хангах үйлчилгээ буюу зоогийн газар, тээврийн хэрэгслийн зогсоол, дэд бүтэц зэрэг асуудал орхигдоод байсныг бодлогоор зохицуулж, шийдвэрлэж эхэлжээ.

Тухайлбал, Булган аймгийн Рашаант сумын нутаг Элсэн тасархайд өнгөрсөн амралтын өдрүүдээр Зам, тээврийн хөгжлийн яам, “Евро бридж” ХХК-тай хамтран авто замын дагуух үйлчилгээний цогцолборын барилгыг эхлүүлж, шав тавих арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү цогцолбор барилга нь 2018-2019 онд ашиглалтад орж, зорчигч, тээвэрчдийн ая тухтай зорчих, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Эхний ээлжинд улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний 13 цогцолбор барилга байгууламж байгуулах шаардлагатай юм байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхийн тулд автотээврийн салбарт хэрэгжүүлэх дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бий болгох, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл