Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаач, шинжээч, байцаагч та бүхнийгХүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос зохион байгуулж байгаа эрдэм шинжилгээний 5 дугаар бага хурлаар судалгааны ажлаа хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхийг урьж байна.
Өгүүллийг b_ngrl@yahoo.соm; хаягаар 2017 оны 09 дүгээр сарын10 -ны өдөр хүртэл хүлээн авна. Хуралтай холбоотой асуудлаар дээрх хаягаар болон 99255118, 91009800дугаарын утсаар холбогдоно уу!
Эрдэм шинжилгээний хурал 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 09 цагаас Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хурлын зааланд явагдах бөгөөд дараах шагналтай:
I. Тэргүүн байр- 1:Өргөмжлөл, 400,000төг;
II. Дэд байр-1:Өргөмжлөл, 200,000төг;
III. Тусгай байр-1:Өргөмжлөл, 100,000төг;
Дэлгэрэнгүй мэдээллийг МХЕГ-ын албан ёсны сайт буюу
хаягаар авна уу?
Холбогдох утас: 99255118, 91009800
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн
Ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн
A/34 тоот тушаалын 5-р хавсралт
ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИЙН
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 5 ДУГААР БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Нэг. Үндэслэл
Монгол Улсын хүнс болон эмийн аюулгүй байдлыг хангахад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эм, уламжлалт эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлсон бодлого, түүнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, баримтад тулгуурлан бий болгоно.
Энэхүү хурал нь дээрх чиглэлээр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, шинжээчдийн оролцоо, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Хоёр. Сэдэв
- Хүнс, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний шинжилгээ судалгаа чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
- Эм, биобэлдмэл, уламжлалт эм, эмийн технологи, чанар, аюулгүй байдлын тандалт судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
- Ургамал хамгаалал, хорио цээр, хүрээлэн буй орчны судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
- Цацрагийн аюулгүй байдал судалгаа, шинжилгээ, тулгамдсан асуудлууд;
Гурав. Зохион байгуулалтын үе шат
- Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжийг 2017оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл холбогдох байгуулагуудад хүргүүлж,цахиморчинд байршуулна.
- Эрдэм шинжилгээний өгүүллийг 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулах комисс хүлээн авна.
- Шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг нэгтгэж, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор эмхэтгэл болгон хэвлүүлнэ.
- Эрдэм шинжилгээний бага хурлын урилга, хөтөлбөрийг оролцогчдод 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор хүргүүлнэ.
Дөрөв. Эмхтгэлд хэвлүүлэх өгүүлэлд тавигдах шаардлага
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино:
- Өгүүлэл нь МОНГОЛ хэлээр, Microsoft Word программ дээр бичигдсэн байна.
- Өгүүллийг А4 хэмжээний бичгийн цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см; баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийн үндсэн текстийг Times New Roman фондоор, 11pt, мөр хоорондын зай Single нийт 6-8 нүүр хүртэл байна.
- Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах бүтэцтэй байна.
4.1 Өгүүллийн нэр - Times New Roman фондоор, 14pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно.
4.2 Зохиогчийн нэр, хаяг - Times New Roman фондоор, 12pt, мөр голлоно. зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1,2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр байна.
4.3 Хураангуй - Times New Roman фондоор 15 мөр 200 үгэнд багтаан,мөрний эхнээс эхлэх ба мөр хоорондын зай 1sp бичнэ.
4.4 Түлхүүр үг – Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор 4-5 түлхүүр үг хэрэглэж бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
4.5 Удиртгал болон оршил хэсэг- Энэхүү хэсэгт судалгааны мөн чанар, судлагдсан байдал, гол онцлогуудыг бичнэ. Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
4.6 Судалгааны зорилго, зорилт, шинэлэг байдал, ач холбогдол, Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
4.7 Судалгааны хэрэглэгдхүүн, арга зүй – /Судалгааны объект, ажлын хэмжээ, хэрэглэсэн арга зүйн нэр,ашигласан багаж, эм урвалжийн нэр,статистик боловсруулалт ямар аргаар хийсэн гэх мэт/ Times New Roman фондоор, 12pt, зүүн, талдаа зэрэгцэн бичигдэнэ.
4.8 Судалгааны үрдүн, шүүн хэлэлцэхүй – /Судалгаанаас гарсан үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулан үнэлж дүгнэж тодорхой бичих/ Times New Roman фондоор, 12pt, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
4.9
Хүснэгт
болон зураг нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Хүснэгт болон зургийн
гарчиг нь Times New Roman
фондоор, 12pt, italic хэлбэрээр
мөрголлон (хүснэгт 1.., Зураг 1... гэх мэт) бичигдэнэ.
Бүх математик бичлэгүүд MS Equition, MathType,
LaTexпрограммаарбичигдэхбөгөөдердийнматематикбичиглэл 12 ptөндөртэйбайна.
Томъёоньдээд, доод талаасаа 12 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.
Томъёоныдугаарыгтухайнмөрнийтөгсгөлдбага (1) хаалтандбичнэ.
4.10 Зургийг JPG форматаар, диаграмыг Microsoft Excel програмдээрүйлдэнэ. Фотозураг, зураг, хүснэгтньзөвхөнхар, цагаанөнгөтэй байна. Scanner ашиглажоруулсанбүдүүвчзурагболонфотозурагнь 300-400 dpi-аас багагүй нягтралшилтайгаарзургийн *.JPEG өргөтгөлтэйгээрбуулгагдажтекстэндотормөрголлонбайрласанбайна. Зурагдээрхүсэг, тооныөндөрньерөнхийтекстийнүсэгнийөндөртэйтэнцүүбайна.
4.11 Дүгнэлт – /Үр дүнд тулгуурласан товч тодорхой байх/ Times New Roman фондоор, 12pt, мөрүүдньбаруунзүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
4.12 Талархал - /Уг судалгааг явуулахад тусалсан хамт олон, хүмүүсээ бичих/
4.13 Ашигласанхэвлэл-Times New Roman фондоор, 12pt, зүүнталдаазэрэгцэх.Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, сэтгүүл, зохиолын нэрс, вэб хаягийг бичих бөгөөд өгүүлэлд иш татсан дарааллаар дугаарлана. Нэрсийг Times New Roman фондоор, 12pt үсгийн өндөртэйгээр дараах хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний нэр орсон хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний 3 хүний нэрсийг бичнэ. Ном зүйн зүүлтийг [...] хаалтанд хийнэ. Жишээ нь: [1].
Жич:Эмхтгэлд орох материал нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд засварлаж болох талтай. Өгүүллийг шаардлагын дагуу бичиж, агуулга, найруулга, үг үсгийн алдаанд анхаарч хянуурнямбайхандахыгхүсье!
- Хуралд оролцогчийн мэдүүлэг
- Овог нэр /бүтнээр/;
- Эрдмийн зэрэг, цол;
- Байгууллагын нэр, албан тушаал;
- Харилцахутас, факс;
- E- mail хаяг;
- Илтгэлийннэр
Тав. Өгүүллийгхүлээнаваххаяг
Өгүүллийг b_ngrl@yahoo.соm; хаягаар 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авна. Хуралтай холбоотой асуудлаар дээрх хаягаар болон 99255118, 91009800 дугаарын утсаар холбогдоно уу!
Зургаа. Илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд
- Асуудал дэвшүүлж, зорилгодоо хүрсэн байдал;
- Шинжлэх ухааны болон практик ач холбогдолтой;
- Илтгэх болон хэлэлцэх ур чадвар;
Долоо. Шалгаруулалт, шагнал
Шалгаруулалт 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 10 цагаас Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн хурлын зааланд явагдах бөгөөд дараах шагналтай:
I. Тэргүүн байр - 1: Өргөмжлөл, 400,000 төгрөг;
II. Дэд байр - 1: Өргөмжлөл, 200,000 төгрөг;
III. Тусгай байр - 1: Өргөмжлөл, 100,000 төгрөг;
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС