Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд өнөөдөр /2017.06.13/ Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчидтай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, өнгөрсөн 300 хоногт Дархан-уул аймагт хийгдсэн томоохон ажлууд болон цаг үеийн мэдээлэл өгч, санал бодлыг нь сонслоо. Уулзалтын үеэр хууль сахиулагчдын хариуцлага, хараат бус шүүх засаглал, нөлөөлөлгүй шүүхийн захиргаа, шударга шүүгч, шударга шийдвэр зэрэг сэдвээр яриа өрнөж, албан хаагчид холбогдох асуултуудыг тавьж, хариултаа авсан юм.
М.Гүнжилхам