ДЭЛХИЙН БАНКНЫ БАГ АЖИЛЛАЖ БАЙНА

Нэмэгдсэн: 2017-06-08

Дэлхийн банкны баг “Ухаалаг засаг” төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 02-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байна. Уг томилолтын хүрээнд тус төслийн хэрэгжүүлэгч, ашиг шим хүртэгч байгууллагууд болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, төслийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

Дэлхийн банкны багийн бүрэлдэхүүнд тус банкны ахлах эдийн засагч, “Ухаалаг засаг” төслийн багийн ахлагч Петер Силарски, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ахлах зөвлөх Себастиан Фоо, худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Т.Гэрэлгуа, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зөвлөх Г.Энхболор нар оржээ.

“Ухаалаг засаг” төслийн хүрээнд мэдээллийн технологийн бодлогын түвшний дараах томоохон дэд төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

  • Иргэдийн санал хүсэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх системийг нэвтрүүлэх;
  • Төрийн энтерпрайз архитектур, төрийн мэдээлэл солилцох стандартыг загварчлах;
  • Үндэсний дата төв дээр байрлаж байгаа төрийн мэдээлэл солилцох төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Үндэсний нөөц дата төвийг байгуулах;
  • Эд хөрөнгийн эрх бүртгэлийг бүрэн цахимжуулах; 
  • Инновацийг дэмжих;
  • Төрийн нээлттэй өгөгдлийг хөгжүүлэх, нэгдсэн портал нэвтрүүлэх;
  • Статистикийн мэдээлэл боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх.

Дэлхийн банкны баг дээрх дэд төслүүд хэрэгжиж ашиг шим хүртэгч байгууллагын албаны хүмүүстэй биечлэн уулзаж, хэрэгжилтийн явцтай танилцан санал солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, алхмуудыг тодорхойллоо.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл