ГААЛЬ БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД
ОРОЛЦОГСДООС АВСАН САНАЛ АСУУЛГЫН НЭГТГЭЛ
2013.05.10 Улаанбаатар
Зорилго: Гааль-бизнесийн түншлэлийг хөгжүүлэх чиглэлд гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид анхаарах чиглэлийг тодорхойлох, улсын төсөв бүрдүүлэхэд гадаад худалдааны үйл ажиллагаа эрхлэгч компаниудын ач холбогдлыг өндөржүүлэх, санал хүсэлтийн үндсэн дээр арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэхэд оршино.
Санал асуулга авсан хугацаа:
2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын байранд Гаалийн ерөнхий газраас зохион байгуулсан Гааль бизнесийн зөвлөлдөх уулзалт
Санал асуулгад хамрагдагсад :
Санал асуулгын хуудсыг Гааль бизнесийн зөвлөлдөх уулзалтад оролцсон нийт 55 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчдөд танилцуулга материалын хамт тараасан ба уулзалтын дараа хайрцагт цугларсан хуудсыг тоолоход бөглөсөн 55 хуудас байсан нь уг арга хэмжээнд төлөөлөгчид идэвхтэй оролцсоныг харуулж байна.
Санал асуулгын дүн:
Санал асуулга нь нийт 22 асуулттай бөгөөд 3 асуултыг нээлттэй буюу санал хүсэлтийг нь авахаар оруулсан. Асуулт бүрийн хариултын байдлыг авч үзвэл:
1. Гааль-Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлд гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг Та хэрхэн үнэлэх вэ?
а |
хангалттай |
4 |
7,3% |
б |
боломжийн |
34 |
61,8% |
в |
хэлэхэд хүндрэлтэй байна |
17 |
30,9% |
|
бүгд |
55 |
100 |
Энэ асуултад 61,8 нь боломжийн, 7,3 хувь нь хангалттай гэж хариулсан нь гааль бизнесийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь гаалийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тодорхой хувийг хамарч чадаж байгааг харуулж байна.
2. Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны дүнд Танай компанийн гадаад худалдааны бараа эргэлтийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байгаа юу?
а |
тийм |
23 |
42,6% |
б |
үгүй |
12 |
22,2% |
в |
хэлэхэд хүндрэлтэй байна |
19 |
35,2% |
|
бүгд |
54 |
100 |
Энэ асуултад гадаад худалдааны бараа эргэлтийн үйл ажиллагаанд ахиц дэвшил гарч байгаа гэж 42,6 хувь нь хариулсан байгаа нь эерэг сайн үзүүлэлт юм.
3. Гаалийн байгууллагаас Гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлд хэрэгжүүлж байгаа ажлын талаар Та өмнө нь мэдээлэл авч байсан уу?
а |
хурал, уулзалтад сууж байсан |
10 |
16,4% |
б |
хэвлэл мэдээллийн хэрэгслээс |
20 |
32,8% |
в |
e-customs.mn сайтаас |
8 |
13,1% |
г |
үгүй |
23 |
37,7% |
|
бүгд |
61 |
100 |
4. Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа эрсдлийн удирдлагын хэрэгжилтийг Та хэрхэн дүгнэх вэ?
а |
хангалттай |
12 |
22,2% |
б |
хангалтгүй |
11 |
20,4% |
в |
хэлэхэд хүндрэлтэй байна |
31 |
57,4% |
|
бүгд |
54 |
100 |
Энэ асуултад санал асуулгад оролцогсдын 57,4 хувь нь хэлэхэд хүндрэлтэй байна гэж хариулсан нь эрсдэлийн удирдлагын талаар ойлголт багатай байгааг харуулж байна.
5. ЭЗИО-ын талаар Та өмнө нь мэдээлэл авч байсан уу?
а |
тийм |
7 |
13,0 % |
б |
үгүй |
47 |
87,0 % |
|
бүгд |
54 |
100 |
Энэ асуултадсанал асуулгад оролцогсдын 87 хувь нь мэдээлэл авч байгаагүй гэж хариулсан нь ЭЗИО-ын талаарх сурталчилгаа муу байгааг харуулж байна.
6. Танай компани эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор /ЭЗИО/-оор ажиллахаар төлөвлөж байна уу?
а |
тийм |
26 |
57,8% |
б |
үгүй |
19 |
42,2% |
|
бүгд |
45 |
100 |
5 дахь асуултад 87 хувь нь эдийн засгийн итгэмжлэгдсэн операторын талаар мэдээлэл авч байгаагүй гэж хариулсан боловч 6 дахь асуултад 57,8 хувь ЭЗИО-оор ажиллахаар төлөвлөж байна гэжээ.
7. Гаалийн байгууллагаас гаалийн хууль тогтоомжийн талаар өгөх мэдээлэл, зөвлөгөө Таны хэрэгцээ шаардлагад нийцдэг үү?
а |
бүрэн хангалттай |
- |
- |
б |
хангалттай |
16 |
29,6% |
в |
хангалтгүй |
30 |
55,6% |
г |
мэдээлэл авч байгаагүй |
8 |
14,8% |
|
бүгд |
54 |
100 |
Энэ асуултад оролцогсдын 55,6 хувь нь хангалтгүй гэж хариулсан нь гаалийн байгууллага хууль тогтоомжийн талаарх мэдээлэл зөвлөгөө өгөх үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэлэг байдлаар хандах шаардлагатайг харуулж байна.
8. Танд хүргэх мэдээлэл, зөвлөгөө ямар хэлбэртэй байвал дээр гэж үзэж байна вэ?
а |
тараах материал /брошюр/ |
21 |
23,1% |
б |
интернэт хандалт /facebook, twitter, site/ |
33 |
36,3% |
в |
лавлах утас |
12 |
13,2% |
г |
зөвлөгөө өгөх үүрэгтэй ГУБ ажиллах |
24 |
26,4% |
д |
улирал, сар тутам шинээр гарсан шийдвэрийг хэвлэлд нийтлэх |
1 |
1,1% |
|
бүгд |
91 |
100 |
Судалгаанаас харахад мэдээлэл зөвлөгөөг бүхий л хэлбэрээр түгээх нь илүү үр дүнтэй болох нь харагдаж байна.
9. Гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагааны аль шатанд хамгийн их хүндрэл гарч байна гэж Та үзэж байна вэ?
а |
гаалийн зуучлагч байгууллагын гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн барааг мэдүүлэх явцад |
6 |
6,5% |
б |
гаалийн үнэлгээ, барааны ангиллын кодыг тодорхойлж, бичиг баримтын бүрдүүлэлт хийх явцад |
25 |
27,2% |
в |
барааг гаалийн байгууллагад шалгуулах явцад |
11 |
12,0% |
г |
гаалийн болон бусад лабораторийн шинжилгээ хийлгэхэд |
14 |
15,2% |
д |
мэргэжлийн хяналтын байгууллагуудын шалгалтын явцад |
19 |
20,7% |
е |
тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас |
10 |
10,9% |
ё |
бусад |
7 |
7,7% |
|
бүгд |
92 |
100 |
Энэ асуултад гаалийн үнэлгээ, барааны ангиллын кодыг тодорхойлж, бичиг баримтын бүрдүүлэлт хийх явцад гэж 27,2, мэргэжлийн хяналтын байгууллагуудын шалгалтын явцад гэж 20,7 буюу хамгийн их хувийг хариулсан байна.
Бусад гэсэн хэсэгт хариуцсан даргаар цохолт хийлгэх, тээвэр зуучийн байгууллагад бүртгүүлэх, гаалийн зуучлагч байгууллагын хөлс өндөр, хяналтын байгууллагуудын уялдаа муу, шаардагдах бичиг баримт нь тодорхойгүй, хөрш орны гаалийн байгууллагатай ажлын цаг нь нийцдэггүй, хүнд суртал ихтэй зэрэг хүндрэл бэрхшээлийг дурджээ.
10 .Танай компанид бэлтгэгдсэн гаалийн менежер ажилладаг уу?
а |
тийм |
25 |
47,2% |
б |
үгүй |
16 |
30,2% |
в |
бэлтгэж байгаа |
12 |
22,6% |
|
бүгд |
53 |
100 |
11. “Гаалийн байгууллагаас улсын төсвийг бүрдүүлэх чиглэлд ямар нэмэлт боломжууд байна гэж Та үзэж байна вэ?” гэсэннээлттэй асуултад:
-Барааны үнэ, тоо хэмжээг буруу мэдүүлж буй аж ахуйн нэгжийг илрүүлэн хариуцлага хүлээлгэх
- Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, уртасгасан цагаар ажиллуулах
- Гаальтай машинаас татвар авдаг болгох
- Ижил бараа импортолдог компаниудын татвар төлөлтөнд хяналт тавих
- Үйлчилгээгээ шуурхай болгох
- Гашуунсухайтаар химийн бодис нэвтрүүлдэг болгох
- Ажлын цагаа баримталж ажиллах
- Гаалийн хяналтыг сайжруулах
- Онлайн бүртгэлийн системийг нэвтрүүлэх
- БДШ-ыг том, жижиг гэж ялгалгүй бүх аж ахуйн нэгжид хийх
- Хөнгөлөлт чөлөөлөлтийг багасгах,
- Хамтарсан компаний импортын барааг татвартай болгох гэсэн саналууд өгсөн байна.
12 .Танай компанийн хууль сахилтын түвшинг Та юу гэж тодорхойлох вэ?
а |
бүрэн хангалттай |
32 |
58,2% |
б |
хангалттай |
18 |
32,7% |
в |
хичээж ажилладаг |
5 |
9,1% |
|
бүгд |
55 |
100 |
Энэ асуултад 90,9 хувь нь бүрэн хангалттай, хангалттай гэж хариулсан байна.
13 .Танай компани гаалийн зөрчилд холбогдож байсан уу?
а |
үгүй |
41 |
75,9% |
б |
1 удаа |
11 |
20,4% |
в |
3-аас дээш |
2 |
3,7% |
г |
5-аас дээш |
- |
- |
|
бүгд |
55 |
100 |
14. Тийм бол зөрчил гарсан шалтгаан нь юу байсан гэж Та үзэж байна вэ?
а |
гаалийн хууль тогтоомжийн мэдлэг хангалтгүйгээс |
7 |
35% |
б |
гаалийн зуучлагч байгууллагын гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн сайн тайлбарлаагүй |
5 |
25% |
в |
гадаад худалдааны бичиг баримт бүрдэл болоогүй, хангалтгүй байснаас |
7 |
35 |
г |
бусад |
1 |
5 |
|
бүгд |
20 |
100 |
Дээрх хүснэгтээс харахад зөрчил гарсан шалтгаан нь мөн л гаалийн хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөгөө хангалтгүй, гаалийн байгууллагаас гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн нарт тавих шаардлагыг өндөржүүлэх шаардлагатайг харуулж байна.
15. Танай компани татвар төлөх үүргээ шударгаар биелүүлдэг үү?
а |
бүрэн хангалттай |
51 |
94,4% |
б |
хангалттай |
2 |
3,7% |
в |
боломжийн |
1 |
1,9% |
|
бүгд |
54 |
100 |
16 .Та гаалийн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
а |
хуулиар хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа |
7 |
13,0% |
б |
ахиц дэвшил гарч байгаа |
32 |
59,3% |
в |
хэвийн |
8 |
14,8% |
г |
хэлэхэд хүндрэлтэй байна |
7 |
13,8 |
|
бүгд |
54 |
100 |
Энэ асуултад хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, ахиц дэвшил гарч байгаа гэж 72,3 хувь ньдүгнэсэн боловч цаашид сайжруулах шаардлагатай гэдэг нь нийт санал асуулгад оролцогсдын 13,8 хувь нь “хэлэхэд хүндрэлтэй байна” гэсэн хариулт өгсөнөөс харагдаж байна.
17. Та гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргаж байсан уу?
а |
тийм |
26 |
50% |
б |
үгүй |
26 |
50% |
|
бүгд |
54 |
100 |
18. Таны гаргасан санал, гомдлыг гаалийн байгууллага шийдвэрлэсэн үү?
а |
хугацаанд нь хуулийн хүрээнд шийдвэрлэсэн |
10 |
38,5% |
б |
хугацаа хоцроож, хуулийн хүрээнд шийдвэрлэсэн |
6 |
23,1% |
в |
гаргасан шийдвэртэй нь манай компани санал нийлээгүй |
6 |
23,1% |
г |
шийдвэрлээгүй |
4 |
15,4% |
|
бүгд |
26 |
100 |
Энэ нь гаалийн байгууллага аж ахуйн нэгж, байгууллагын гаргасан санал, гомдлыг хугацаа хоцроож шийдвэрлэх, шийдвэрлэхгүй байх тохиолдолд байгааг харуулж байна.
19. Танай компани гаалийн улсын байцаагчид шан харамж өгөх тохиолдол гарч байсан уу?
а |
үгүй |
31 |
57,4% |
б |
хааяа |
19 |
35,2% |
в |
удаа дараа |
4 |
7,4% |
|
бүгд |
54 |
100 |
20. Шан харамж өгч байсан бол ямар зорилгоор өгсөн бэ?
а |
шуурхай үйлчилгээ авахын тулд |
22 |
88,0% |
б |
гаалийн үнийг бууруулах/эсхүл нэмэх/ |
- |
- |
в |
барааг шалгуулахгүй байх зорилгоор |
- |
- |
г |
шаардлагатай бичиг баримт дутуу байснаас |
3 |
12,0% |
|
бүгд |
25 |
100 |
Энэ асуултад 88 хувь нь шуурхай үйлчилгээ авахын тулд шан харамж өгсөн гэж хариулжээ.
21. Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд ямар өөрчлөлтийг нэн тэргүүнд хийх нь зүйтэй гэж Та үзэж байна вэ?
а |
гаалийн байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж, техник, хэрэгсэл нэмэгдүүлэх |
26 |
24,1% |
б |
гаальчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, баталгаагаар хангах |
15 |
13,9% |
в |
гаальчдын ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлэх |
27 |
25,0% |
г |
гаальчдын мэргэшлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх |
25 |
23,1% |
д |
бусад |
15 |
13,9% |
|
бүгд |
108 |
100 |
Энэ асуултадоролцогсод 2-3 сонголтыг зэрэг дугуйлсан бөгөөд “бусад” гэсэн хариултад дараах саналуудыг бичжээ.
- Гаалийн хилээр нэвтэрч буй барааны үнийн харьцуулсан судалгаа хийж худал мэдүүлж буй аж ахуйн нэгжийг татварын байгууллагатай хамтран шалгах
- Ажилд хандах хандлагыг өөрчлөх
- Гаалийн бүрдүүлэлтийн шуурхай болгох, урьдчилсан бүрдүүлэлт хийх
- Интернет бүрдүүлэлтийг хялбар болгох
- Гаальчдын авлига авдаг асуудлыг нэн тэргүүнд зогсоох
- ГУБ нарын ажлын цагийг байнга хянах
- Хяналт шалгалтын дэс дараалал бусад үйл ажиллагаатай уялдаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх
- Бүрдүүлэлтийн программ үе үе гацаж байгааг засах, интернетийн хурдыг нэмэх, тог баригчтай болгох
- Албан ёсны дистрибьютер компанийн импортолдог барааны үзүүлэлтүүдийн талаарх мэдээллийг ГУБ нарт хүргэж байх
- Гаальчдын үйл ажиллагааг хянах дотоод хяналтыг боловсронгуй болгох
- Гаалийн лабораторийн үйл ажиллагааг сайжруулах
22. “Гаалийн тухай хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажил хийгдэж байгаа бөгөөд Та ямар асуудлыг оруулах саналтай байгаа талаараа бичнэ үү” гэсэн нээлттэй асуултад дараах саналуудыг өгсөн байна.
- Монголд үйлдвэрлэх боломжгүй бараа бүтээгдэхүүний импортыг дэмжих
- НӨАТ-ыг гаалийн байгууллага хураан авч байгааг болиулах, хувааж төлөх талаар заалт оруулах
- Цахим үйлчилгээг нэвтрүүлэх
- Хяналтын байгууллагуудыг зааг ялгааг гаргах
- Ялгаатай тариф хэрэглэх
- Хилийн боомтуудын асуудлыг цогцоор нь шийдэх
- Согтууруулах ундааны ангиллыг нарийвчлах
- Түр горимоор нэвтрүүлсэн барааны хугацааг сунгах заалт оруулах
- Хууль сахилтын түвшин өндөр аж ахуйн нэгжийг дэмжих
- ЖДҮ эрхлэгчдийг дэмжих
- Зөрчил гаргаж байгаагүй аж ахуйн нэгжийн бүрдүүлэлтийг саадгүй хийх, үнэлгээг баримтын дагуу хийх
- Гаалийн байгууллагаар тогтмол үйлчлүүлдэг, зөрчилгүй компанийг ногоон гэрлийн болгох
- Өргөн хэрэглээний бараанаас бусад тоног төхөөрөмж, тусгай зориулалтын сэлбэгийг жишиг үнээр үнэлэхгүй байх
- Гаалийн лабораторийн үйл ажиллагааг өөрчлөх, хүнд суртлыг арилгах, онцгой татвартай барааг лабораторийн дүгнэлтэд хамруулахгүй байх
- Гаалийн байгууллагын улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үүргийг хасах
- ГТХ-ийн 293.2-д зөрчлийг санаатай болон болгоомжгүйгээр үйлдсэнд адилхан хариуцлага хүлээж байгааг өөрчлөх
- Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийн оролцоог нэмэгдүүлэх замаар харилцан үр ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх
- Хувийн хэрэгцээндээ оруулж ирсэн сэлбэг, урамшууллын бараанд татвар төлдөгийг өөрчлөх
- Автомашины онцгой татварын хэмжээг бууруулах, дистрибьютер компанийн автомашины онцгой татварыг хөнгөвчлөх
- Гаалийн зуучлалын бие даасан хууль гаргах зэрэг болно.
Санал асуулгын хуудсаар оролцогсдоос тавьсан саналуудыг Гаалийн ерөнхий газар судалж шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээг авахаар ажиллаж байна.