Аймгийн Засаг дарга С.Насанбат Хонгор сумын иргэдтэй уулзах уулзалтын үеэр тус сумын иргэдээс Салхит-Хонгор чиглэлийн 13 километр авто замыг хусаж, өргөсгөх, үерийн шуудуу татах ажлыг хийх санал гарсан байна.
Энэхүү саналын дагуу энэ сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Салхит-Хонгор чиглэлийн 13 километр авто замыг хусах, түрэх, өргөсгөх, үерийн шуудуу татах ажил хийгдлээ. Энэхүү ажлыг хийхэд Дархан АЗЗА ТӨХК-ийн 3 техник хэрэгслээр сумын ЗДТГ-аас 300 литр дизель түлш, замын 6 дугаар ангиас 300 литр дизель түлш нийт нийт 600 литр дизель түлш зарцуулсан байна.