Булган аймгийн Хууль хяналтын байгууллагууд жил бүр хамтын ажиллагааны төлөвлөгөө батлан гаргаж, төлөвлөгөөний дагуу сургалт сурталчилгаа, уулзалт зөвлөгөөн, хамт олны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тэмцээн уралдаан, явган аялалыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн билээ. Энэ жилийн явган аялалыг Булган сумын зүүн талд байрлах Зүүн түрүүний рашааны чиглэлд зохион байгууллаа. Явган аялалд аймгийн шүүх, аймгийн Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Өмгөөлөгчдийн зөвлөл, нотариат, аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль зүйн хэлтсийн 100 гаруй албан хаагчид оролцолоо. Уг арга хэмжээний үеэр рашааны ойр орчмын 2 км газрын хогыг цэвэрлэж, аялалд оролцогчдын дунд хөл бөмбөг, уулын оргил, буухай тэмцээнийг зохион байгуулав.
Энэ удаагийн явган аялалын зорилго нь хуулийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, тэднийг танилцуулах, Архигүй Булган хөтөлбөрийг дэмжиж, ЭРҮҮЛ АГААР-ЭМ сэдвийн дор зохион байгууллаа.