Та бүхэндээ сар шинийн мэндийг дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөн мэндчилье.
Хангай дэлхийг уярааж, хөдөлмөр бүтээлийг ундраах хаврын сар айлчлан ирлээ. Эртнээс уламжлалтай, бэлгэ ерөөл дүүрэн Монгол баяр- Цагаан сартайгаа та бид учран золгож байна.
Харьж буй гал бичин жилд Дарханчууд үндэсний баялаг-буянт мал сүргээ таван төрлөөр өсгөж, будаа тариа, жимс ногооны арвин ургац хурааж, үйлдвэрлэл үйлчилгээ, бизнесийн шинэ шинэ аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа нээж, бүтээн босгож барьж байгуулсан өрнүүн их амжилтыг үзүүллээ. Тухайлбал: Хаврын тэргүүн сарын босгон дээр “Улсын аварга малчин”-аар Хонгор сумын Зулзага багийн малчин М.Уайхан, Дархан сумын Малчин багийн малчин Б.Хаянхярваа, “Улсын аварга тариаланч хамт олон”-оорХонгор сумын "Өглөгчийн хэрэм" ХХК, “Улсын аварга тариаланч”-аар Орхон сумын иргэн Б.Жаргалсайхан нар шалгарлаа.
Урлаг
спортынхон урамтай сайхан амжилт үзүүлж, уйгагүй их хичээл
зүтгэлээр Дархан фитнес клубийн багш Б.Бадамсүрэн Дэлхийн аварга болсон
нь оргил амжилт, онцлох үйл явдал боллоо.
Улс, орон нутгийн төсвийн орлогын гүйцэтгэлээ 5,2 хувиар давуулан биелүүлж, 8,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 109 төсөл арга хэмжээг хэрэгжүүллээ.
Аж үйлдвэрийн салбарт 113,7тэр бум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 233,7 тэр бум төгрөгийн борлуулалт хийж, иргэдийн маань хувийн хадгаламж 144,1 тэр бум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 39,5 тэр бум төгрөгөөр өссөн зэрэг Цагаан сарын өдрүүдэд эргэн дурсаж, бахархан хөөрөлдөх сайн үйлсийн сайхан мэдээ элбэг байна.
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилдээ ААНБ, иргэдийнхээ санал санаачилгыг дэмжин хэрэгжүүлж, өөдөө тэмүүлсэн бүтээн байгуулалт, өргөн олноо хөгжүүлсэн нийгэм эдийн засгийн олон талт ажлуудыг хийж бүтээх урам зориг, эрч хүч бидэнд байна.
Дарханчууд бидний хамтын зүтгэл, хичээнгүй хөдөлмөрийн үр шим жилээс жилд арвижин баяжиж, амжилт бүтээлийгдуудсан эрч хүчээр дүүрэн бялхаж явахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг тавья.
Төрлөөрөө түвшин амгаланЭлгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг
дэлбэг
Төрөл садан хотлоороо
сайхан шинэлцгээгээрэй!
Хүндэтгэсэн,
Дархан-Уул аймгийн Засаг дарга Сундуйжавын НАСАНБАТ