“БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт 2017 оны 02 дугаар сарын 18-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монголын хоккейн холбооны дэд тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БТС-ын газрын дарга Н.Батлав болон баг тамирчид оролцлоо.
Энэ удаагийн тэмцээнд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын нийт 8-н багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Хоккейн спортыг ахмад болон өсвөрийн хоккейчдын дунд зохион байгуулж, өвлийн спортыг хөгжүүлэх зорилготой явагдсан уг тэмцээн Дархан-Уул аймгийн Төв мөсөн талбайд болжээ.
2017 оны 2 дугаар сарын 17-ний өдөр эхэлсэн энэхүү
шайбтай хоккей аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Спортын мастер цолтой 30 гаруй тамирчид оролцож байгаа нь
тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож
байсан юм. Болд сангийн нэрэмжит Дархан-2017 шайбтай хоккей аварга шалгаруулах тэмцээн 3 хоног үргэлжлэн явагдаж аваргаа
шалгаруулах юм байна.