Шадар сайд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллалаа

Нэмэгдсэн: 2017-02-18

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй шуурхай бүрэлдэхүүн хөдөө орон нутагт ажиллаж малчидтай уулзан,  шаардлагатай зүйлсээр туслаж, Улсын нөөцийн бараа материалыг хүлээлгэн өгч байна.  

Өвөрхангай аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй. Нийт нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 11-20 см, уулархаг, гуу жалгандаа 50-60 см  байна. Аймгийн хэмжээнд 2016-2017 онд 109 багийн 15407 өрхийн 5.2 сая мал өвөлжиж байгааа бөгөөд  800 гаруй мал хорогджээ. Нөхцөл байдал хүндэрсэн суманд хүн эмнэлгийн автомашин, Улсын нөөцөөс өвс, тэжээлийн тусламж авсан тухай аймгийн Засаг дарга Шадар сайдад танилцууллаа.   

Харин Баянхонгор аймгийн хувьд цаг агаар тогтуун, өвөлжилтийн нөхцөл байдал гайгүй байна. Шадар сайдаар ахлуулсан шуурхай бүрэлдэхүүн өнөөдөр Говь-Алтай, Ховд аймгийн Дарви, Булган суманд ажиллах  юм. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл