ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 6 ДУГААР ХУРАЛДААНААР 2017 ОНЫ ТӨСВИЙГ ТОДОТГОВ

Нэмэгдсэн: 2017-02-17

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 6 дугаар Хуралдаан өнөөдөр /2017.02.17/ болж, 87 хувийн ирцтэй эхэллээ.   Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, аймгийн Аудитын газрын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, агентлагийн дарга нар болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар, зарим мэргэжилтнүүд урилгаар оролцов. Хуралдааны нарийн бичгийн даргаар Төлөөлөгч М.Жаргалсайхан, Бичиг баримт боловсруулах комисст Төлөөлөгч Н.Батсайхан, Д.Гантуул, Б.Жавхлан нар  сонгогдон ажиллалаа.   Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат Хуралдааныг  нээж, хэлсэн үгэндээ “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, орон нутгийн төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж, үр ашигтай ажиллах, төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачилга, оролцоог нэмэгдүүлж, тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлж ажиллах нь бидний эрхэм зорилт билээ.

  Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-д заасны дагуу урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдсэнээр орон нутгийн төсвийн алдагдал нэмэгдэх нөхцөл байдал бий болж, уг хуулийн 34 дүгээр зүйлийн 2-д зааснаар аймгийн Засаг дарга тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн ба орон нутгийн төсвийн үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх шаардлага гарсан тул 2017 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай боллоо.

  Иймд өнөөдрийн хуралдаанаар “Аймгийн 2017оны төсөвт тодотгол хийх тухай” асуудлыг хэлэлцүүлж, Төлөөлөгчдийн саналыг тусгасны үндсэн дээр тодорхой шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллах болно” гэв.

  “Аймгийн 2017 оны төсөвт тодотгол хийх тухай” аймгийн Засаг дарга С.Насанбат илтгэж,  Аймгийн 2017 оны төсвийн тодотголд аймгийн Аудитын газраас өгөх саналыг аймгийн Аудитын газрын дарга, Тэргүүлэх Аудитор Ч.Чүлтэмбат,  аймгийн ИТХ-ын Өмч төсөв, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хорооны дүгнэлтийг тус хорооны дарга Б.Жавхлан нар  тус тус танилцуулсан юм. Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс Нутгийн өөрөө ёсны байгууллагын чадавхыг дээшлүүлэх, 30, 5 дугаар сургуулийн төсөв, ажилчдын цалингийн асуудлыг шийдвэрлэх, сумдын Засаг дарга нар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа ГХБХБГ-аас заавар зөвлөгөө авч ажиллах, НӨАТ-ын хэрэгжилтийг улам сайжруулах замаар орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, үүний тулд томоохон худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримт хэвлэдэг машиныг  ажиллуулах зэрэг хэд хэдэн саналыг тавилаа.    Төлөөлөгчдийн асуултад аймгийн ЗДТГ-ын харьяа хэлтэс агентлагийн удирдлагууд холбогдох мэдээллүүдийг өгсөн юм.   Хуралдаанаар 2017 оны аймгийн тодотгосон төсвийн орлогыг20661.7 сая, зарлагыг19837.2 сая, аймгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого305.2 сая, сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг1086.4 сая, сумаас аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг567.0 сая, орон нутгийн хөгжлийн санг1469.1 сая, Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг33114.9сая төгрөгөөр тус тус баталлаа.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл