“Одонцог” бүсийн багш нар спортоор тэргүүлэв
Баянзүрх дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын аварга шалгаруулах “Багш-2017” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Гар бөмбөг, Аеробек, шатар гэсэн спортын 3 төрлөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд 39 байгууллагын 457 багш 6 бүсэд хуваагдан хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдсөн байна. Нийлбэр дүнгээр “Одонцог” бүс тэргүүлж, удаах байранд “Цаглашгүй Эрдэнэ” бүсийнхэн шалгарчээ. Тус тэмцээнийг дүүргийн Боловсролын хэлтсээс зохион явуулжээ.